| |
Ардчилсан намын дарга ХЭН БОЛОХ вэ
УИХ-ын 2016 оны сонгуульд цөөнхи суудал авсан Ардчилсан намынхан даргаа сонгох гэж буй бололтой. Сүүлийн хэдэн өдрүүдэд Ардчилсан намын даргадын асуудал яригдаж дөрвөн хүний нэр явж байгаа гэнэ. Тухайлбал, энэ удаагийн Их хуралд сонгогдсон Д.Эрдэнэбат Ардчилсан намын дараагийн даргад нэр нь дуулдаж буй юм. УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын дарга З.Энхболд хариуцлагаа хүлээж, ажлаа өгсөн. Түүний оронд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хэдий ч долдугаар сард хуралдсан ҮЗХ-ны хурлаар ажлаа өгсөн гэх мэдээлэл бий. Учир нь намын даргын үүрэг гүйцэтгэгч намын даргад нэр дэвшиж болдоггүй дүрэмтэй.
Нэг ёсондоо Ардчилсан нам одоогоор даргагүй байгаа бөгөөд бүлэг ерөнхийдөө ажлаа авч яваа гэх мэдээлэл ч бий.Харин намын даргын асуудлыг Ардчилсан намынхан энэ сарын 25-нд хуралдах ҮЗХ-ны хурлаараа шийдэх ажээ. Энэ хурлаар намын даргаа сонгох бөгөөд 12 дугаар сарын 6-нд хуралдах Их хурлаар намын даргаа батламжлах юм байна.Тиймээс УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат үүрэг гүйцэтгэгчээсээ татгалзаж, намын даргад хүч үзэхээр бэлтгэж буй бололтой.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнийг намын даргад зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга тэрбээр одоогоор албан бусаар намын асуудлаа хариуцаж байгаа аж.Мөн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нарын нэр Ардчилсан намын даргад дуулдаж байна.
Тэднээс илүү УИХ-ын гишүүн Л.Болд намын даргад зүтгэж байгаа сурагтай. Харин Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох магадлалтай гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ямартай ч Ардчилсан намынхан олимпийн дараа Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, дээрх асуудлаа шийдэхээр төлөвлөжээ.