|
Видео

Шинэ мэдээ

АН-ын даргад өрсөлдөх эрхмүүд 250 сая төгрөгөө төлөөгүй байна

 

АН-ын даргад өрсөлдөх эрхмүүд 250 сая төгрөгөө төлөөгүй байнаАН-ын даргын сунгаанд оролцох эрхмүүдийн нэрс эхнээсээ тодорч байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү М.Чимиддорж нарын таван эрхэм нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн материалаа хүлээн авснаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ материалаа бүрдүүлэн Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа гардуулан өгсөн байна.

Харин нэр дэвших эрхмүүд урьдчилгааны 250 сая төгрөгийг төлсөн эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна. Энэ талаар Ж.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхнээс тодруулахад "Нэр дэвшигчид одоогоор зардлын 10 хувь буюу дэнчингийн мөнгийг төлөөгүй байгаа” гэлээ. 

АН-ын даргын сунгаанд оролцох эрхмүүдийг энэ сарын 10-наас бүртгэж эхэлсэн. Намын даргад өрсөлдөх эрх нь АН-ын бүх гишүүдэд нээлттэй. Гэхдээ өрсөлдөх эрхэм урьдчилгаа болгож 250 саяыг тушаах юм. Энэ нь АН-ын жирийн нэг гишүүний эрхийг хаалаа хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийсэн юм.

Намын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор энэ сарын 19-нөөс эхлэнэ. Сонгууль нэг сарын турш үргэлжилж, нэгдүгээр сарын 19-нд дуусах юм. Шинээр сонгогдсон намын даргаа долдугаар Их хурлаараа батламжлах аж. 

Б.Анир

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler