|
Видео

Шинэ мэдээ

АВРАГЧИД ЗУРГААН ЦАГ АЖИЛЛАЖ, ЖИВСЭН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖЭЭ

АВРАГЧИД ЗУРГААН ЦАГ АЖИЛЛАЖ, ЖИВСЭН АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЖЭЭ

 

Хөвсгөл аймгийн Түнэл сумын  "Цэнгэл” нууранд иргэн Б-гийн Зил-130 загварын автомашин живсэн тухай дуудлага өчигдөр 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 албан хаагч ажиллаж живсэн автомашиныг оройн 18:00 цагийн орчимд татан гаргажээ.

Түнэл сумын иргэн Ц.Баттулга, Д.Нямбаяр, Б.Гэрэлчулуун нар өвөлжөөнөөс өвс татахаар явж байгаад нуурын мөс цөмөрч автомашин нь живсэн байна. Цэнгэл нуур нь 25-30 метрийн гүнтэй, хужиртай нуур юм байна. Нуур бүхэлдээ цасаар хучигдсан байсан тул дээрхи иргэд нууран дээр явж байгаагаа мэдэлгүй ийнхүү мөсөнд цөмөрчээ. Машины хойд хэсгийн мөс эхэлж цөмөрсөн учраас иргэд бүхээгнээс гарч амжжээ.

Автомашин эргээсээ 40, дөрвөн метрийн гүнд живсэн байна. Усчин аврагчид нийт зургаан цаг ажиллаж усан дор 40 метр газрыг гудамжлан цөмөлж, живсэн автомашиныг троссоор холбон татаж гаргажээ.

Б.Орхон

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler