Processing, Please wait...
| |
|
|
Ховд голд живсэн хоёр сурагчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг "Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар "Ховд” голын усанд осолдсон талаар бид мэдээлсэн. Энэ тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 15 автомашин, нийт 55 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар эрлийн ажиллагаа үргэлжилж буйг албаны эх сурвалж мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.