|
Видео

Шинэ мэдээ

Хөвсгөл далайд завь нь хөмөрсөн иргэдийг аварчээ

Хөвсгөл далайд завь нь хөмөрсөн иргэдийг аварчээХөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн Хөвсгөл нууранд осолдсон дөрвөн хүний амь насыг авран хамгаалжээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны "Жанхайн Эх нутаг” амралтын газраас Хатгалын төв орохоор Хөвсгөл нуурын усаар завьтай зорчиж явсан иргэн Ө, П, Б болон Г нарын зав хөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 27-нд аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгонд үүрэг гүйцэтгэж байсан усчин-аврагч, ахлах ахлагч Ч.Сүрэнхүү, усчин-аврагч ахлах ахлагч Б.Ганбаатар нар нуурын усанд осолдсон 4 иргэнийг аварчээ.

Харин энэ сарын 25-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн "Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн голд осолдсон 42 настай иргэн М-ийн цогцсыг 27-ны өдөр олж, гаргажээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Элсэн карьерийн 3-4 метрийн гүнтэй тогтоол усанд живсэн иргэн М-ийн цогцсыг олж, ар гэрт хүргэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler