| |
Видео
Шинэ мэдээ
Ховд голд осолдсон хоёр сурагчийг хайх ажиллагаа үргэлжилж байна
Өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 17-нд Ховд голын усанд
есдүгээр ангийн хоёр сурагч живж осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Ослын дуудлага Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт ирсэн байна.
Осолдсон сурагчдын хувьд Баян-Өлгий
аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг "Их булан” гэдэг газар А /15
настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар байжээ. Тэд есдүгээр ангид
суралцдаг байсан бөгөөд Алтанцөгц, Толбо сумын харъяат юм
байна. Хүүхдүүдийн цогцсыг эрэн хайх ажилд онцгой байдлынхнаар ахлуулсан
олон хүн оролцож байгаа ч гол үерлэсэн, ус булингартсан байгаа тул
эрлийн ажилд саад учирч буй талаар орон нутгийн эх сурвалж мэдээллэв.
Дуудлагын дагуу ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагчид очсон бөгөөд 2 автомашин, 2 завь, орон нутгийн 65 иргэн, 18 автомашин, нийт 80 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр айгаа аж.
Өмнө нь холбогдох албадаас энэ мэт аюулаас сэргийлэх талаар иргэддээ урьдчилан анхааруулсаар байсан бөгөөд гол нуураас хууль бусаар загас олборлогчдод анхаарал болгоомжтой байхыг дахин сануулжээ.