|
Видео

Шинэ мэдээ

Хөвсгөлд тарваган тахлын улмаас НЭГ хүн нас барж, 22 хүний шинжилгээ эерэг гарчээ

Хөвсгөлд тарваган тахлын улмаас НЭГ хүн нас барж, 22 хүний шинжилгээ эерэг гарчээ

 

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд есдүгээр сарын 2-нд бүртгэгдэж, 3-ны өдөр батлагдсан ТАРВАГАН ТАХАЛ өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнөөдөр мэдээлэл хүргэлээ.

Өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дараах мэдээллийг өгсөн юм. 



Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний эхний тохиолдол 2025 оны есдүгээр сарын 3-нд бүртгэгдсэнээс хойш есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт гурван тохиолдол эмнэл зүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр эргэн тодорхойлогдож батлагдсан. Үүнээс нэг тохиолдол нь нас барсан. 

Дээрх батлагдсан гурван тохиолдлоос нийтдээ 96 хүний нэгдүгээр хавьтлыг тодорхойлж, тусгаарлаж байна.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас 41 хүн тусгаарлалтад байгаа. Гэр бүл болон бусад ойрын хавьтлын 55 хүнийг мөн тусгаарлалтад авсан.

Дээрх нэгдүгээр хавьтлуудаас 35 хүнд молекул биологийн болон нян судлалын шинжилгээ хийхэд 22 хүнд эерэг тодорхойлогдсоноос хоёр хүнд шинж тэмдэг илэрч, нян судлалын шинжилгээгээр батлагдсан байдаг.

Мөн 20 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэн хяналтдаа авч байна.

Тарваган тахлын нян нь маш аюултай, хурдан тархацтай, хоруу чанар ихтэй. Гэхдээ тахлын нян 60 градусын халуунд тэсвэржилтээ алдан үхдэг.

Эрүүл Мэндийн Яамнаас тарваган тахлын тохиолдлыг

  • Шинж тэмдгийн тархвар судлал
  • Эмнэл зүйн шинж тэмдгээр
  • Лаборатори, молекул биологийн шинжилгээгээр гурвуулаа батлагдсан тохиолдолд “Тарваган тахал авсан” гэж бүртгэдэг.

Зарим хэвлэлээр “22 хүн тарваган тахлаар өвчилсөн” гэсэн ташаа мэдээллийг гаргаж байгаа.

Эдгээр хүний PCR шинжилгээ буюу молекул биологийн PCR шинжилгээ нь эерэг дүнтэй гарсан. Цаашдаа хяналтад байгаа хүмүүстээ

  • молекул биологийн буюу нянгийн шинжилгээ,
  • эмнэл зүйн шинжилгээнүүдийг давхар хийснээр дараагийн шатны оношийг тогтоож мэдээлэл хүргэнэ.

Тарваган тахал хоёр хэлбэртэй байдаг. Тодруулбал

  • Булчирхайн халдвар
  • Уушгины халдвар

Үүнээс уушгины халдвар нь маш аюултай, хурдан тархацтай, эрсдэл ихтэй өвчлөлд тооцогддог.

Тарваган тахал нь хавар дөрөвдүгээр сараас эхлэн идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч аравдугаар сарын дунд үеэс намжмал байдалд хүрдэг нийгмийн эрүүл мэндийг хамарсан гоц халдварт өвчин гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • JanFon

  • 2026-02-23
  • I was initially in to uniformity medication online, but my practice with canadian apothecary has been excellent. I needed a medication for a long-term outfit, and the savings compared to peculiar prices were far-fetched – verbatim a fraction of the cost. buy proscalpin online
    The website was restful to direct, and the healthy process from payment to transportation was clearly explained. My proclamation arrived in judicious packaging within the expected timeframe, just as their step-by-step direct described. <a href="https://canadianpharmacy-usa.net/product/tylenol/">buy tylenol over the counter</a>
    It's reassuring to know they production with reputable manufacturers. A conscientious and affordable recourse for managing my health.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler