|
Видео

Шинэ мэдээ

Цалинг нь бууруулсан ХӨСҮТ-ийн эмч нар эсэргүүцэл илэрхийлн

Цалинг нь бууруулсан ХӨСҮТ-ийн эмч нар эсэргүүцэл илэрхийлн

Хамгийн ачаалал ихтэй байдаг улсын эмнэлгүүдийн нэг бол яах аргагүй Хавдар өвчин судлалын үндэсний төв юм.

Тус газрын эмч, удирдлагууд бухимдалтай байна. Яагаад гэвэл цалинг нь нэмнэ гэж амалсан Засгийн газрын худлаа шийдвэр нь ажилтнуудыг хууран мэхэлж байна гэв.

Тухайлбал, энэ оны есдүгээр сарын 01-нээс эмч, эмнэлэгийн ажилтны цалинг 8-30 хувь нэмэхээр боллоо гэсэн боловч зарим эмнэлэгийн ажилчдын цалин нэмэгдэх биш харин 10-15 хувиар буурсан байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн эмнэлэгийн ажилчдын цалинг нэмээгүй харин ч 15 хувиар бууруулсанд хамт олон их бухимдаж байна.

Хаваржин намаржин цалингаа нэмүүлэх гэж тэмцсэний үр дүнд харин ч цалингаасаа хасуулж байгаад гомдолтой байна гэв.

Тиймээс тэд өнөөдөр салбарынхаа сайдад хандаж, 11.00 цагаас эсэргүүцэл илэрхийлж мэдэгдэл хийхээр болжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler