|
Видео

Шинэ мэдээ

2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр Хөххотод боллоо. Тус хуралд мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ахлах мэргэжилтэн, олон салбарын төлөөлөгчид оролцож, ӨМӨЗО-ны дүр төрхийг харуулах, Өвөр Монголын түүхийг үр дүнтэйгээр хүргэх, Өвөр Монголын дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх шинэ арга замыг хэлэлцсэн байна.

Уулзалтад Өвөр Монголын харилцаа, хөгжлийн боломжийг олон талаас нь тайлбарлах зорилгоор мэргэжилтнүүд, эрдэмтдийг урьсан юм. Синьхуа агентлагийн сурвалжлагчдын онцлох бүтээлийн түүвэр болох "Яагаад Өвөр Монгол вэ" нэртэй шинэхэн хэвлэгдсэн ном нь Өвөр Монголын "хөгжлийн нууц"-ын тухай асуултад хариулж, мэдээ түгээх өртгийн сүлжээг үр дүнтэйгээр өргөтгөсөн байна. Шинээр гаргасан Өвөр Монголын харилцааны найман танилцуулга нь ӨМӨЗО-ны харилцаа холбооны хүчин чармайлтын онцлох үйл явдлууд болон давуу талуудыг үнэн зөв тусгаж, Өвөр Монголын брэндийн нөлөөг нэмэгдүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлж байна.

Уулзалтад ӨМӨЗО-ны 12 аймаг, хотын төлөөлөгчид гол аж ахуйн нэгжийн хамт танилцуулга хийж, Өвөр Монголын хөгжлийн эрч хүч, харилцаа холбооны чадавхийг бүх талаар харуулсан байна. Түүнчлэн "Өвөр Монголд зориулсан шүлэг" яруу найргийн уралдаан, "Өвөр Монгол интернетийн алдартнуудын нүдээр" сэдэвт бүтээлч уралдаан зэрэг хоёр томоохон арга хэмжээний дүнг танилцуулж, Өвөр Монголын соёлын сэтгэл татам байдал, орчин үеийн хэв маягийг уран зохиолын болон дүрслэлээр тод харуулсан байна.

Оны уулзалт нь "Хөгжилд харилцаа холбооны жигүүр ургуулъя" уриан дор зохион байгуулагдаж, Өвөр Монголын хөгжлийн эрч хүч, соёлын сэтгэл татам байдал, орчин үеийн хэв маягийг цогцоор нь харуулах, Өвөр Монголыг ойлгох, хайрлах, хамтран ажиллах гүүрийг бий болгох зорилготой юм. Уулзалт нь өндөр түвшний солилцооны платформ байгуулж, бүх талын мэргэн ухаан, хүч чадлыг цуглуулж, Өвөр Монголыг ойлгох шинэлэг арга замыг судалж байна.

Хятадын умард хаалганд оршдог Өвөр Монгол орон өргөн уудам, гайхамшигт газар нутаг, байгалийн арвин баялаг, өвөрмөц давуу талтай аж үйлдвэр, нээлтийн эрч хүчтэй, соёлын гүн өв, үндэстэн ястны эв нэгдэлтэй гэдгээрээ алдаршиж байна. Бүх шатны намын хороод, засгийн газар, сурталчлах хэлтсүүдийн хүчтэй дэмжлэгээр Өвөр Монголын нэр хүнд дотоод болон олон улсын хэмжээнд тасралтгүй дээшилж, нөлөө нь үлэмж нэмэгдэж байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: ӨМӨС

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler