Дэггүй илбэнх дэлгүүр рүү нэвтэрч, архи уун ариун цэврийн өрөөнд "тасарчээ"
Нэгэн илбэнх шөнийн цагаар дэлгүүрт орж, архи ууж согтон, шалан дээр ухаангүй хэвтэж байхад нь өглөө ажилтнууд олжээ.
АНУ-ын Виржиниа мужийн нэгэн согтууруулах ундааны дэлгүүрт илбэнх орж, спиртийн тасгаас хүссэнээрээ "тансаглажээ".
Тэр доод тавиур дээрх архинуудыг нээж уугаад, дараа нь 00-ийн өрөөнд хогийн сав, суултуурын хооронд ухаангүй хэвтэж байжээ.
Ажилтнууд ирэхэд шалан дээр хагарсан шил, асгарсан архинууд байв. Камерийг шүүж үзэхэд дэггүй илбэнх таазны хавтангийн нэгнээр унаж орж ирээд “юу тааралдсан бүгдийгээ ууж, сүйтгэсэн байна” гэжээ.
Амьтны хяналтын ажилтан Саманта Мартин “сэжигтнийг” Хановер мужийн Амьтны хамгааллын төв рүү “байцаалтад” авч явсан ч түүнд архи нь гарч, сэргэх боломж олгожээ. Ахмад Мартин хэлэхдээ “Энэ бол амьтны хяналтын ажилтны амьдралын ердөө л ээлжит нэг өдөр” гэв. Улмаар хэдэн цагийн нойр авахуулж, биед нь ямар ч гэмтэл илрээгүй (магадгүй шарталтыг эс тооцвол) түүнийг аюулгүйгээр байгальд нь буцаан тавьсан байна.
Эх сурвалж: BBC
