|
Видео

Шинэ мэдээ

Украин ОХУ-ын хоёр газрын тосны танкер онгоцонд цохилт өгчээ

Украин ОХУ-ын хоёр газрын тосны танкер онгоцонд цохилт өгчээ

 

Хар тэнгист байсан ОХУ-ын хоёр газрын тосны танкер онгоцонд Украины тэнгисийн хүчин усны дроноор цохилт өгсөн байна. Кайрос болон Вират нэртэй хоёр танкер онгоц ОХУ-ын Хар тэнгисийн газрын тосны терминал болох Новороссийск боомт руу явж байсан юм.

Украины Аюулгүй байдлын албаны ажилтан “Видео бичлэгээс харахад хоёр танкер онгоц цохилтод өртсөнийхөө дараа ноцтой хохирол амссан байна. Энэ нь ОХУ-ын газрын тосны тээвэрлэлтэд ноцтой” цохилт болно гэжээ. Сүүлийн саруудад Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч ирсэн. Одоо газрын тос тээвэрлэдэг онгоцнуудад цохилт өгөх болов.

Дайн эхэлснээс хойш ОХУ барууны хоригоос бултахын тулд газрын тосоо сүүдрийн флот гэж нэрлэгдээд буй хөлөг онгоцнуудаар тээвэрлэж байгаа. Сүүдрийн флот дахь онгоцнуудад хориг тавихыг Киев барууны орнуудад хэд хэдэн удаа уриалсан билээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler