Видео
Шинэ мэдээ
Зеленскийн төрөлх хот руу пуужингийн цохилт өгчээ
Оросын зэвсэгт хүчин Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн төрөлх хот руу пуужингийн цохилт өгсөн тухай BBC мэдээллээ. Кривой Рог хотын орон сууцны хорооллыг онилсон агаарын довтолгооны улмаас зургаан хүн амиа алджээ.
Гэмтэж шархадсан хүний тоо тодорхойгүй, орон сууцны таван давхар байшингуудын цонх хагарч утаа савссан байдалтай байгааг дүрс бичлэгт үзүүлжээ.
Мөн энэ үеэр Харьковын барилга байгууламжууд дроны дайралтад өртсөн хийгээд Киевийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин пуужингийн довтолгоог амжилттай няцаасан гэж Украины албаны хүмүүс мэдэгдэв.
Сүүлийн үеийн цохилтын талаар ОХУ одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Украины цэргүүд дайн эхэлснээс хойш анх удаа сөрөг давшилтад орж долоон сууринг эргүүлэн авсны дараа ийнхүү Оросын довтолгоо ширүүсэж эхэллээ.
