Видео
Шинэ мэдээ
СӨРӨГ ДОВТОЛГОО: Украины арми дөрвөн чиглэлд довтолж байна
Украины арми зургадугаар сарын 10-нд дор хаяж дөрвөн чиглэлд сөрөг довтолгооны ажиллагаа явуулсан гэж Америкийн Дайны Судлалын Хүрээлэн (ISW) тоймлон мэдээлэв.
- Луганск мужийн Белогоровка орчимд украинчуудын үйл ажиллагааны талаар Оросын эх сурвалж мэдээлэв.
- Украины Зэвсэгт хүчний Дорнод бүлгийн албан ёсны төлөөлөгч, хурандаа Сергей Череваты Украины цэргүүд Бахмутын фронтын тодорхойгүй газруудад 1400 метр урагшилсан тухай мэдээлсэн бол Украины цэргүүд баруун хойд болон зүүн хойд зүгт урагшилж байгааг Оросын блогчид мэдээлэв.
- ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Оросын бусад эх сурвалж Украины цэргүүд Донецк, Запорожье мужуудын хилийн бүсэд, ялангуяа Велика Новоселка бүсэд орон нутгийн чанартай халдлага үйлдсэн гэж мэдэгджээ.
- 6-р сарын 10-нд нийтлэгдсэн газарзүйн байршлын дүрс бичлэгээс үзэхэд Запорожье мужийн баруун хэсэгт Украины цэргүүд Ореховын баруун өмнөд болон зүүн өмнөд хэсэгт довтолгооны үеэр амжилт олж буйг харуулж байгаа ч Оросын блогчид тус бүс дэх Оросын цэргүүд амжилттай хамгаалж байна гэж мэдэгдсээр байна.
Эх сурвалж: ВВС
