|
Видео

Шинэ мэдээ

Оюутан малчин Шугар

Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
Шугар Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Буйр сумны Мэнэнтал гацааны уугуул. Энэ жил 34 настай тэрээр 2015 онд Өвөр Монголын Эдийн Засгийн Их Сургуулиас төгсөж, нутаг буцан малчин болжээ. 
Шугарынхан 759 га бэлчээртэй,одоохонд тэрээр ээж аав,гэргий хүүхэд тавуул амьдарч буй бөгөөд 300 гаруй хонь, 140 гаруй үхэртэй.
Нутаг бэлчээрийн доройтлоос урьдчлан сэргийлэхэд, юуны өмнө бэлчээрийн даацаас хэтрүүлэн малжихгүй байх хэрэгтэй. Тэр нутгийнхаа мал бэлчээрийн тэнцвэрийг батлах журмын дагуу ажилласан байна. Тухайлбал, 0.86 га тутамд нэг хонь, 4.33 га тутамд нэг үхрээс илүү бэлчээрлүүлэхгүй байхыг хичээдэг. 
Шугар 300 хонио өөр айлд байлгаж,хонь бүрээс 170 юань авчихвал төл , мах ноос зэрэг малын ашиг шимээ цөм тэр айлдаа өгдөг, тэр айл арчлаж маллах, төл тосох, өвс бордоог нь бэлдэх зэрэг бүх ажлыг хариуцана. Ингэснээр үхэртээ бэлчээр зайчлан өгсөн бөгөөд үхэр малжих дээр бүх анхаарлаа хандуулжээ.
Шугар үхрийнхээ үүлдэр сайжруулах талаар олон ажил хийсэн. Одоо түүний 60-аад үхэр нь сайн үүлдрийн үхэр болжээ. Сүүлийн хэдэн жилд махны үнэ бууж, нутгийн үхэр хэдэн мянган юань л хүрч байхад, түүний Австралиас импортолсон симментал үүлдрийн үхэр 16-17 мянган юаньд хүрч, Хятадын үүлдэрийн хуаши  үхэр нь 9-10 мянган юаньд хүрч байна.  Бэлчээрээ ашиглах тал дээр тэрээр 759 га бэлчээрээсээ 266 гаг нь хадлан болгосон бөгөөд бусад айлаас 400 га бэлчээр түрээсэлж,зундаа үхрээ бэлчээрлүүлдэг байна. Энэ өвөл тэр 1000 боодол өвс бэлдсэний хагасыг нь өөрийн хадлангаасаа авснаар зарлагаа хэмнэж чадсан. 
- Сүүлийн хэдэн жилд би хэд хэдэн дулаан хашаа саравч барьж атоматаар мал услах тоног төхөөрөмж ашиглаж камер суурилуулснаар надад маш дөхөм болсон төдийгүй, миний мал зудаас айхгүй, хохирол багатай, орлого нэмэгдэхэд ч багагүй нэмэр болсон гэж тэрээр танилцууллаа.
 
Зохиогч:
Б.Аруухан,Цовоо, Хөгжилт
Найруулагч:
Б.Аруухан
Эх сурвалж:
СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler