Тайланд, Камбож хоёр дахин байлдаж эхлэв, нөхцөл байдал хэрхэн хурцдав
Даваа гарагт /2025.12.08/ Тайланд Камбожтой эзэмшлийн маргаантай байдаг хилийн газар нутагт агаарын цохилт өгөв. Хоёр улс бие биеэ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зуучилсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгасан юм.
Хилийн мөргөлдөөний гол үйл явдлуудыг харвал:
2025 оны тавдугаар сарын 28: Камбожийн Батланхамгаалах яам газар нутгийн маргаантай бүсэд Тайландын цэргүүдтэй богино хугацаанд байлдсаны улмаас нэг цэрэг нь амиа алдсан хэмээн мэдэгдсэн. Энэ нь 2011 оноос хойш анх удаа хүний амь эрсэдсэн мөргөлдөөн болсон юм.
Долоодугаар сарын 23: Маргаантай газар нутагт Тайландын цэрэг газрын тэсрэх бөмбөгт өртөж бэртсэний дараа Тайланд Камбожоос элчин сайдаа татаж, хариуд нь Камбожийн элчин сайдыг хөөхөө мэдэгдсэн.
Долоодугаар сарын 24: Хилийн дагуу зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн. Хоёр улс нөгөө тал нь түрүүлж гал нээсэнд бие биеэ буруутгав. Тайланд F-16 сөнөөгч онгоцнуудаар цохилт өгч, Камбожийн цэргийн объектыг бөмбөгдсөн.
Долоордугаар сарын 25: Мөргөлдөөн ширүүсэж, их буу болон пуужингийн довтолгоонууд үргэлжилсэн. Энэ нь сүүлийн арваад жилд гараагүй хамгийн ширүүн мөргөлдөөн болж хувирсан юм. Дараагийн өдрүүдэд үргэлжилсэн тулааны улмаас дор хаяж 48 хүн амиа алдаж, 300 мянга орчим хүн нүүн суурьшсан.
Долоодугаарр сарын 26: АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр орны удирдагчидтай утсаар ярьж, талууд удахгүй уулзаж гал зогсоох хэлэлцээ хийхээр тохиролцсоныг мэдэгдсэн. Хэрвээ гал зогсоож эвлэрвэл Вашингтонтой хийх худалдааны хэлэлцээг сэргээх боломжтой гэж Трамп хэлсэн юм.
Долоодугаар сарын 28: Малайз, АНУ болон БНХАУ-ын зуучлалын үр дүнд хоёр орны удирдагчид Малайзын Путражая хотод хэлэлцэж, харилцаа холбоогоо сэргээх, гал зогсоох механизм бүрдүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.
Аравдугаар сарын 26: Тайланд, Камбожийн удирдагчид гал зогсоох сайжруулсан гэрээний шинэчилж сайжруулсан хувилбарт гарын үсэг зурсан. Энэ нь гурван сарын өмнөх зурсан гэрээг баталгаажуулсан алхам байсан юм. Мөргөлдөөнийг зогсооход хувь нэмэр оруулсан тул Камбож Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн.
Арваннэгдүгээр сарын 1: Гэрээний дагуу хоёр улс маргаантай бүсээс пуужингийн систем болон хүнд зэвсгүүдээ үе шаттайгаар татсан. Мөн газрын тэсрэх бөмбөгийг цэвэрлэх ажиллагааг эхлүүлжээ. Камбож улс зэвсэг татан авах ажиллагаагаа оны эцэс гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
Арваннэгдүгээрр сарын 11: Газрын тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас Тайландын нэг цэрэг хүнд шархадсан. Маргааш нь Тайланд улс Камбожтой байгуулсан гал зогсоох гэрээний хэрэгжилтийг зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Камбожийн Батлан хамгаалах яам шинээр газрын тэсрэх бөмбөг байршуулсан гэж Тайландын тал мэдэгдсэнийг үгүйсгэсэн.
Арваннэгдүгээр сарын 12: Хоёр тал нэгнийгээ гал нээсэн хэмээн буруутгаж үүний улмаас Камбожид нэг хүн амь үрэгджээ.
Арванхоёрдугаар сарын 8: Тайланд цэргүүд нь Камбожийн галд өртсөн гэж мэдэгдэн агаарын цохилт өгч эхлэв. Хоёр улс нэг нэгнээ гал зогсоох гэрээг зөрчсөн гэж буруутгаж, Тайландын эрх баригчид олон зуун мянган энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлэх болсноо зарласан юм.
Эх сурвалж: Reuters
