|
Видео

Шинэ мэдээ

“Монголчууд машин барихаараа хамгийн амиа хичээсэн, бүдүүлэг хүмүүс болж хувирдаг”

Тайландад аялал жуулчлалын зорилгоор хүмүүст унуулах зааныг сургах нэгэн арга байдаг аж. Зааныг бяцхан тугал байхад нь уяагаар оосорлон, оосроо гадаснаас уян, гадсаа газарт гүн бат суулгадаг бөгөөд бяцхан тугал тэрхүү уяанаас мултрахын тулд хамаг хүчээрээ тэмцэн, татаж, угзарч, гүйж үзээд бууж өгдөг байна. Тугал байх үеэсээ хэд дахин том болсон , хэд дахин хүчтэй болсон хэдий ч өнөөх л гадсаар нь оосорлоод уячихаар "Би ч үүнийг дийлэхгүй дээ” гэсэн бодолдоо автаж, түүнээс мултрахын тулд тэмцдэггүй байна. Энэ нь аварга том зааныг бага насных нь айдас болох бяцхан гадасны хүчээр тогтоон барьдаг арга юм. Яг үүн шиг манай хотод цэвэрхэн толигор зам, өнгө өнгийн гэрэл, гоёмсог өндөр барилга барилаа ч бид аль, аль нийгмээс олж авсан муу хандлагаасаа салахгүй л бол хэзээ ч урагшлахгүй. Хөгжил ярихаар манай социалист нийгэмд тэгдэг байсан, ардчилсан нийгэм гараад ийм болсон гэх зэргээр бүхнийг буруушааж, эсэргүүцэх хандлагатай. Тийм дээ ч нийгмийн тодорхой давалгаатай сэдэвт хөөр хөөрцгөөр хандаж, бодит байдал дээр нэгэндээ тусалдаггүй, хүндэлдэггүй учир манай улс дэд бүтцийн хувьд биш сэтгэлгээний хувьд хамгийн ядмагт ордог аж. Зам, барилгыг хэзээд л хүн барьж, босгодог учир цаг хугацааны явцад чанар нь танигдаж улам сайжрах нь лавтай. Гэвч тэр бүрт хүний чанар зам, барилгаас ч хэврэг байсаар байвал хэчнээн сайхан нийгмийг бүтээгээд үр ашгаа хэзээ ч өгөхгүй шүү дээ.

Нэг жишээ дурдъя л даа. Тун саяхан Францын иргэн Жозеф Нобл гэдэг хүн өөрийн сошл хуудаснаа манай улсын тухай нэгэн сонирхолтой сэтгэгдэл бичиж оруулжээ.

Тэрбээр "Улаанбаатар хот дахь хэт төвлөрөл,тааруухан дэд бүтцийн хөгжил, бас ямар ч хяналтгүй хугацаа нь дууссан машинууд импортлохыг зөвшөөрсөөр байдаг зэрэг нь миний гайхшралыг барлаа. Автозам хүрэлцэхгүй байна. Үгүй ээ яахав, Бангког, Дели зэрэг олон хотод иймэрхүү байдгийг мэднэ л дээ. Гэхдээ би Монголоос арай л илүү зүйлийг хүсэн хүлээдэг.Яагаад гэвэл миний амьдарч бас зочилж байсан олон газартай харьцуулахад энд маш гайхалтай сайхан. Гэхдээ нэг л зүйлийг эс тооцвол шүү. Монголчууд машин барихаараа миний амьдралдаа харсан хамгийн амиа хичээсэн, бүдүүлэг хүмүүс болж хувирдаг. Бүр худалдааны болон орон сууцны барилгуудад ч авто зогсоолтой байх шаардлага тавьдаггүй. Замын хөдөлгөөн энд ямар ч хяналтгүй юм байна!” гэжээ.

Бид үргэлж л замын түгжрэл, замын эвдрэл гэмтэл, цалин хангамж, ажилгүйдлийн тухай ярьдаг ч хариуцлага, хандлагын тухай цөөхөн хэд нь л ярьдаг. Бүх зүйл төр засаг, төрийн хүнээс хамааралтай мэт амьдардаг. Үнэндээ гэртээ амттай хоол хийж идэхэд, гэр бүл болон бусадтай эелдэг найрсаг харьцахад, гудамжинд гараад нус цэрээ хаяхгүй байхад, гарцаараа гарч заншихад зэрэг маш олон зүйлс зөвхөн таны хандлагаас л хамаардаг юм шүү.

Б.Баргужин

www.zindaa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler