|
Видео

Шинэ мэдээ

“Макс”-ын ах дүүсийн наадамд Ж.Бат-Эрдэнэ гарьд түрүүлжээ

Моринд хорхойтой "Макс”-ын ах дүүс буюу  Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын тод манлай уяач цолны наадам энэ сарын 8-нд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд болж өнгөрлөө. Наадамд гурван насны морь уралдаж, Алтай нутгийн болон Максаар овоглодог хүчит 128 бөх барилдсан юм.

Энэхүү  наадамд улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ түрүүлж, улсын заан Баттулгын Соронзонболд үзүүрлэв. Их шөвөгт Макс групийн бөх улсын начин Д.Батбаяр, улсын начин Б.Сангисүрэн нар шалгарчээ.

Сонирхуулахад Тод манлай уяач цолыг Д.Ганбаатар 2009 онд, Д.Цэрэнжигмэд 2012 онд тус тус хүртэж байв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler