|
Видео

Шинэ мэдээ

МАН, АН-ын ялгааг тод харуулсан ахмадын баяр

МАН, АН-ын ялгааг тод харуулсан ахмадын баярХөөрхий эрх баригчид хөнжилдөө хөлөө жийлцэж, фракц хоорондын цусгүй тулаандаа живж байх хооронд сөрөг хүчин МАН-ынхан монголын ахмадуудыг эвтэйхэн шиг баярлуулаад авав. Бүр баярлуулаад зогсохгүй "Ахмадуудаа дээдэлсэн Ардын нам” нэртэй хүндэтгэлийн арга хэмжээг Тусгаар тогтнолын ордноос орон даяар "Ийгл” телевиз шууд дамжуулж "томрох” юм. Нөгөө эрх баригчид Олон улсын ахмадын баярын өдөр хаачсан бэ? Ардчилсан Ерөнхийлөгч маань УИХ-ын намрын чуулганы нээлтэд анхаарал хандуулаад ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлэхээ ч мартчих шиг боллоо. УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга З.Энхболд "Шонхор” фракцаа удирдаж улс төрийг самрах төлөвлөгөө боловсруулаад тун завгүй. Нөгөө талд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг амины ганц андыгаа аварч үлдэх гээд юун ахмадын баяр манатай байх шиг байна. Тэд улс төр хийхээ л урьтал болгож байгаа болохоос монголын ард түмэн, тэр дундаа өнөөдөр баяраа тэмдэглэж суугаа ахмадууд бол бүр хамаагүй бололтой. АН-ынхан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг О.Баасанхүү гишүүний автораар огцруулна гэж "бэрх” улс төр хийж байх хойгуур нь Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн тулах багана болсон ахмадуудаа МАН баярлуулсан нь өнөөдрийн гол сэдэв болж байна. Мөн "Ахмадаа дээдэлсэн Ардын нам” хүндэтгэлийн арга хэмжээн дээр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн үг өнөөдрийн сошиал ертөнцийн халуун сэдэв болж байх шиг...

 

"АХМАДАА ДЭЭДЭЛСЭН АРДЫН НАМ”-ААС

ЭВ НЭГДЭЛ ИЛТ МЭДРЭГДЛЭЭ

 

Монгол Ардын Намын эв нэгдлийг хагалан бутаргах гэсэн хэсэг хүний санал, санаачилга талаар болов. Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрсөн ахмадын баярт зориулсан арга хэмжээ үүнийг тод томруунаар батлаад өглөө. Нэгэн цаг үед намын дарга хийж явсан буурлууд, Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж явсан үе үеийн удирдлага мөр зэрэгцэн сууж, инээд алдан хуучилж байсан нь үүнийг тод гэрчилнэ. Мөн гадаадад ажлаар яваа намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга асан нар текст болон видео мэндчилгээ илгээсэн нь өнөөдрийн МАН-ын эв нэгдлийг улам бэхжүүлээдэхэв. Бүр тодруулбал, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч, МАН /МАХН/-ын дарга асан Н.Багабанди гуай гадаадаас мэндчилгээ дэвшүүлсэн бол намаасаа гарч тусдаа нам байгуулна хэмээх шуугианы "эзэн”, Шадар сайд асан У.Хүрэлсүх видео мэндчилгээ илгээсэн юм. Монголын улс төрийн ууган хүчин МАН тулхтай, түшигтэй нам гэдгээ цагийн цагт, үеийн үед харуулж ирсэн. Тэр тусмаа өнөөдрийн хөгжлийн үндэс суурийг тавьсан ахмадууддаа ээлтэй ханддаг, эв нэгдлийг чухалчилдаг нам гэдгээ бас дахин нотлон харууллаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler