|
Видео

Шинэ мэдээ

Дүрвэгчдийг хүлээж авахыг Малала дэлхийн удирдагчдад уриаллаа

Цагаачид болон орогнол хүсэгчдийг хүлээж авахыг дэлхийн удирдагчдад Нобелийн Энхтайвны шагналт Малала Юсафзай уриаллаа. Дүрвэгчид болон орогнол хүсэгчдийг хүлээж авахыг АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын төв байранд тэрбээр хэвлэлийн бага хурал хийхдээ уриалсан байна.

Энэ сарын эхээр живж, Туркийн эрэгт шидэгдсэн сири хүүгийн зургийг тэрбээр жишээ татан ярьжээ.

"Энэ зураг намайг цочирдуулж, миний зүрхийг шимшрүүлсэн” гэж Малала хэлжээ. Мөн тэрбээр "Энэ зураг хүмүүс хүн чанараа алдсаныг харуулж байна” гэсэн юм.

Тусламж дэмжлэг хэрэгтэй, амьдрах эрхээ эдлэх эрхтэй байгаа хүмүүст сэтгэлээ нээж, тэднийг хүлээж авах нь чухал юм гэж  тэрбээр хэлжээ.

Цагаачлалын асуудлаарх олон улсын бага хурлыг энэ лхагва гарагт НҮБ зохион байгуулна. Уг бага хуралд Европын удирдагчид болон нөлөө бүхий улс төрчид оролцох аж.

"Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler