| |
АНУ 15 мянган дүрвэгч хүлээж авна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тус улс ирэх хоер жилд 15 мянган дүрвэгч хүлээн авч, нийт 100 мянган хүнд орогнол олгохоо мэдэгдлээ. Ирэх жилд гэхэд дэлхийн өнцөг булан бүрээс нийг 85000 дүрвэгч хүлээж авах юм байна. Тэдний дийлэнх нь Сирийн иргэний дайнаас зугтааж буй хүмүүс аж. Энэ талаараа тэрбээр, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайертэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн юм.
Түүнчлэн АНУ бол хүмүүст хоёр дахь боломж олгодог орон гэдгийг онцолжээ. Цаашид тус улсын Конгресс энэ тоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэх юм байна. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керригийн хийсэн мэдэгдлийн дараа Бүгд найрамдах намынхан байр сууриа илэрхийлэн, АНУ террористуудад үүд хаалгаа нээж байгаа юм биш биз хэмээн анхаарууллаа. Түүнчлэн Конгрессын гишүүн Боб Гудлейт болон сенатч Чак Грессли нар "Террористууц дүрвэгсдийн цуваанд шингэн АНУ руу нэвтрэхээс хамгаалах бодлого нь нэн түрүүнд шийдвэрлэх асуудал” хэмээсэн юм. Сирийн иргэний дайныг зогсоох тал дээр олон улстай хамтран улс төрийн шинэ бодлого хэрэгжүүлэхийг Жон Керри НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулга уулзалтын үеэр уриална гэв. Дашрамд дурдахад, Европын холбоо дүрвэгсдийн хямралын асууцлаар маргааш уулзалт хийх юм байна.
Дэлхийн улс орнуудын тэргүүн нар Сирийн дүрюгс-дийг орогнуулах, иргэншил олгох асуудлаар хэлэлцэж байхад, "Исламын Улс” бүлэглэл иргэний дайнаас дүрвэн Европ руу цувж буй иргэдийг эх нутагтаа үлдэхийг хүссэн суртал ухуулга өнгөрсөн долоо хоногоос эхлэн цахим сүлжээд байршуулжээ. Тухайлбал, Европт амьдардаг байсан нэгэн иргэн "Европчууд исламын шашинтнуудад хэзээ ч таатай хандаж байгаагүй, цаашид ч энэ байдал үргэлжилнэ” хэмээн ярьсан байна. Түүнчлэн одоо байгаа газраа үлдэх нь аюул багатайг анхааруудлаа. Бүлэглэлийн зарим гишүүний ярьж буйгаар европчууд Исламын шашинтай орнуудыг нэгмөсөн устгахын тулд дүрвэгсдийг хүлээн авч байгаа гэв. Токиогийн Олон улсын харилцааны их сургуулийн профессор Хироюки Аояма сиричүүд Европ руу хэдэн зуун мянгаараа дүрвэж байгаа учир "Исламын Улс” бүлэглэлд иргэдээс орж ирдэг татвар эрс багассан нь ийм алхам хийхэд хүргэсэн хэмээлээ. Харин Европын ажигаагчид "Исламын Улс” бүлэглэлийн суртал ухуулгыг яс хаяж, Европт террорист үйл ажиллагаа явуулахыг өдөөн хатгасан үйлдэл гэж таамаглаж байна.