|
Видео

Шинэ мэдээ

Башар Асад: “Европ дүрвэгчдэд санаа зовж байгаа бол мөн террористуудыг дэмжихээ болих хэрэгтэй

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Европын бод­логыг хатуухан шүүмжлэв. "Сирийн дүрвэгчид хэдэн зуугаараа Европ руу орж, тэд ихээхэн сандарч байх шиг байна. Яагаад ийм байдалд хүрэв ээ гэдгийг сайн эргэцүүлээрэй. Тэд үнэхээр цагаачид, дүрвэгсдийн асуудалд санаа зовниод байгаа бол террористуудыг дэмждэгээ бас болих хэрэгтэй. Эдүгээ Европ тивийг донсолгоод байгаа асуудал болон Сирийн хямралын талаар бид ийм бодолтой байна. Дүрвэгсэд, цагаачдын бэрхшээлийн гол учиг, зангилаа нь энд байгаа юм” хэмээн Дамаскийн лидер ярьсныг Оросын "РИА Новости” агентлаг уламжлав. АНУ болон Европын тэргүүлэх гүрнүүд Башар Асадын дэглэмийг унагахын тулд Сирийн босогчдыг дэмжиж, өөгшүүлснээр Сирид иргэний дайн дэгдэж, улмаар олон зуун мянган хүн дүрвэхэд хүргэсэн хэмээн үзэх хүмүүс байдаг аж. Европ руу орж ирж байгаа олон мянган цагаач, дүрвэгч нь Сирийн дотоодын дайн, хямралаас зугтсан хүмүүс юм.

Б.Асад бүх хүч, хөдөл­гөөнийг Сири дахь тер­роризмын эсрэг нэгдэхийг уриалаад "Сиричүүд бид яриа хэлэлцээ, улс төрийн арга замаар энхийн зорилгодоо хүрэх ганцхан зам бол хүчээ нэгтгэх. Бид олон хэсэг болж хоорондоо арцалдсанаар зөвхөн эмгэнэл, гамшигт хүрнэ” хэмээн онцоллоо. Гэвч Сири дахь терроризм, алан хядагч, хэт даврагсдыг устгаагүй цагт зөвшилцөлд хүрч, улс төрийн яриа хэлэлцээг эхлүүлж чадахгүй хэмээн тэрээр хэлж байна. "Хүмүүс алуулж хядуулж, цус урсалт зогсоогүй, хүмүүс аюулгүй гэдгээ мэдрээгүй цагт ямар ч зүйл хийх боломжгүй” хэмээн Сирийн Ерөнхийлөгч Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Дамаскийн засаг төрийн тэргүүн Сирийн улс төрийн хүчнүүд, Засгийн газарт байгаа болон эрх мэдлээс гадуур байгаа хүчнүүд ч, улс орны эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах ёстой хэмээн үзэж байгаа аж. "Жирийн нэгэн сири иргэнээс асуугаад үзээрэй, та одоо юу хүсч байна гэж. Тэр эргэлзэх юмгүй "Бүгдэд аюулгүй, тогтвортой байдал” гэж хариулна” хэмээн Асад өгүүлэв. Ерөнхийлөгч мөн Сирийн нийгэм дахь олон үндэстний асуудлыг хөндлөө. "Курд үндэстнүүд нь Сирийн нийгмийн нэг хэсэг, тэд гадаад, харь хүмүүс биш. Курдууд энэ газар нутаг дээр арабууд, сиркасян, армян болон бусад үндэстэн, шашинтны хамтаар амьдарсаар ирсэн. Бидний хамтын амьдрал бид санах ч үгүй эрт дээр үеэс эхэлсэн” хэмээн ярилаа.

Н.Мөнхжин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler