| |
Видео
Шинэ мэдээ
Дэлхий АСАД СИРИ УЛСЫНХАА НУТГИЙН ДӨРӨВНИЙ НЭГИЙГ Л ХЯНАЖ БАЙНА
Сири рүү илгээсэн Ираны Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын (КСИР) - хэдэн зуун дайчид Башар Асадын дэглэмийг дэмжиж байна хэмээн Израилийн Haaretz сонинд бичжээ.
Сүүлийн хэдэн өдөр Исламын хувьсгалт харуулын корпусаас ирсэн дайчдыг улс орны баруун өмнөд нутагт орших Сирийн Zabadani (Дамаск муж) буюу Ливантай хил залгаа газарт оруулж байгаа аж.
Сирид Ираны цэргийн хүчийг оруулж байгаа талаар Израилийн цэргийн удирдлагын эх сурвалжаас уг сонин олж мэдсэн гэнэ.
Нийтлэлд Израилийн тагнуулын мэдээллээр бол одоо Асад улсынхаа нутаг дэвсгэрийн зөвхөн дөрөвний нэгийг буюу өөртөө үнэнч хэсгийг л хянаж байгаа гэж тэмдэглэжээ.
Далайн эргийн Latakia болон Tartous муж, Хомс бас Хамагийн бүс нутгийн төв, Дамаск хотын зах түүний хяналтад байгаа ба үүнийг "Бяцхан Сири" буюу "Alavistan" гэж нэрлэдэг байна.