| |
Видео
Шинэ мэдээ
Камерт “бууж өгсөн” дөрвөн настай Сири охин
Сирийн дөрвөн настай охин гэрэл зурагчны
камерыг зэвсэг гэж бодон гараа өргөн бууж өгч буй зураг цахим ертөнцөд
шуугиан тарьж байна.
Энэхүү зургийг гэрэл зургийн сэтгүүлч Надя Абу Шабан өнгөрөгч сарын 30-нд өөрийн цахим хуудсаараа цацсан юм. Сэтгүүлч бүсгүй зургийн тайлбар дээр "Охины зургийг авахаар камерийн дурангаа чиглүүлэхэд тэрбээр ихэд айсан бөгөөд яг л дайсандаа бууж өгч байгаа мэт гараа өргөж байсан” хэмээн бичжээ.
Надягийн энэхүү зургийн талаарх яриа дэлхий нийтэд хурдацтай газар авч байгаа бөгөөд түүний зургийг твиттерт 9000 удаа дахин жиргэсэн байна.
Зурагт байх бяцхан охин дөрвөн настай бөгөөд тэрбээр Туркийн хилийн ойролцоох Сирийн дүрвэгчдийн "Атмех” хуаранд ээж, ах, эгчийнхээ хамт амьдардаг аж.