|
Видео

Шинэ мэдээ

Б.Обама Сирийн армийн эсрэг нисэх хүчнээ ашиглахыг зөвшөөрчээ

Б.Обама Сирийн армийн эсрэг нисэх хүчнээ ашиглахыг зөвшөөрчээ АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улсын дэмжлэгтэйгээр бэлтгэгдсэн аядуу үзэлтэй Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжих зорилгоор Б.Асадын удирдсан арми болон сөрөг хүчний бусад бүлэглэлийн эсрэг Америкийн нисэх хүчинг ашиглахыг зөвшөөрсөн тухай "The Wall Street Journal” сонинд мэдээлжээ. Энэ шийдвэрийг гаргахын өмнө АНУ-ын эрх баригчдын хүрээнд ширүүн маргаан өрнөсөн байна. Гэсэн хэдий ч Пентагоны төлөөлөгчид аядуу үзэлтэй сөрөг хүчний бүлэглэлүүдийн хувьд"Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх нь нэн тэргүүний зорилт гэдгийг өгүүлсэн аж. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Алистер Баски энэ тухай тайлбар өгөхөөс татгалзсан боловч тус улс цэргийнхнийг үүргээ амжилттай биелүүлэхэд нь шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг хэлжээ. НҮБ-ын мэдээллээс үзэхэд Сирид 2011 онд эхэлсэн иргэний дайны уршгаар 220 мянган хүн амь насаа алдсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler