Босогчдын гарт ямар хүмүүс амиа алдсан нь болон хэргийн нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байна. Зарим мэдээллээр, дээрх хүмүүс аюулаас хамгаалах хүчнийхэн байжээ.
"Лалын улс”-ын босогчид Эль-Багдади хотыг сүүлийн хэдэн сарын турш бүсэлж, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эзлэн авсан байна. Босогчдод эзлэгдэхээс өмнө тус хот нь Иракийн эрх баригчдын хяналтад байсан Анбар мужийн цөөн хотуудын нэг байсан юм. Аюулаас хамгаалах хүчний ажилтнууд болон эрх баригчдын гэр бүлийнхэн амьдарч байсан барилга босогчдын халдлагад өртсөн тухай хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Хэт давруу үзэлтнүүд хотын ойролцоох Айн Эль-Асад гэдэг нисэх хүчний бааз руу халдахыг оролдсоны хариуд хоёрдугаар сарын 16 буюу даваа гарагийн өглөө явуулсан ажиллагааны үеэр тус хотыг чөлөөлсөн байна. Энэ нисэх баазад АНУ-ын тэнгисийн 300 гаруй явган цэрэг байрлаж байжээ.
Д.Жаргал montsame