|
Видео

Шинэ мэдээ

Барак Обама Иракт агаарын дайралт хийхийг зөвшөөрчээ

Америкийн хэвлэлийнхний 7-нд мэдээлснээр, Америк Иракийн дүрвэгсдэд агаараас эд материалын туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ тус орны засгийн газрын эсрэг зэвсэгт хүчнийг агаараас дайрч болзошгүй байна. Америкийн ерөнхийлөгч Барак Обама 7-ны өдөр, Иракийн зарим газар руу агаарын дайралт хийх ба тэнд байгаа Америк иргэдийг хамгаалах эрхийг холбогдох байгууллагад олгосон гэж мэдэгдсэн юм.

        Америкийн армийн нэг нэрээ нууцалсан албан тушаалтан хэлэхдээ, Иракийн дүрвэгсдэд хүнсний бүтээгдэхүүн болон бусад хүмүүнлэгийн туслалцааны эд материалыг хүргэх нисдэг тэргийг Америкийн байлдааны нисэх онгоцууд хамгаалж хүргэх болно. Хэрвээ Иракийн засгийн газрын эсрэг зэвсэгт этгээдүүд нисэх онгоцууд руу дайрвал, Америк болон Ирак хариу цохилт өгч болзошгүй юм гэжээ.

        8-р сарын 2,3-ны өдрүүдэд, "Ирак болон Левантын Исламын Улс" хэт даврагч бүлэглэл нь Курдын зэвсэгт хүчний гараас Синжар болон Зумар зэрэг сууринг булаан эзэлсний улмаас тухайн орон нутгийн 209 мянга гаруй иргэн дүрвэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler