|
Видео

Шинэ мэдээ

БНХАУ Мьянмагийн хил орчимд их хэмжээний цэрэг төвлөрүүлж эхэллээ

БНХАУ Мьянмагийн хил орчимд их хэмжээний цэрэг төвлөрүүлж эхэллээ БНХАУ-ын зэвсэгт хүчний цуваа Мьянмагийн хил орчмыг зорьсон тухай "Ройтерс” агентлаг мэдээлж байна. Хилийн бүсэд БНХАУ-ын арми дунд тусгалын зенит-пуужингийн "HQ-12”, 122 мм-ийн реактив пуужингийн "Тайп 89” цогцолборуудыг хэдийнэ байрлуулаад байгаа аж. Түүнчлэн БНХАУ-ын нисэх хүчний "Ми-17” нисдэг тэргүүд хил орчмыг хянан тогтмол нислэг үйлдэж эхэлжээ.  

 

Хоёр өдрийн өмнө Мьянмагийн нисэх хүчний онгоц БНХАУ-ын Юннань мужийн газар нутагт бөмбөг хаясны улмаас тариалангийн талбайд ажиллаж байсан дөрвөн хүн амь үрэгдсэн билээ. Үүний дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яам Бээжин дэх Мьянмагийн Элчин сайдыг дуудан албан ёсны эсэргүүцлийн ноот бичиг гардуулсан юм.

 

Мьянмагийн Шан мужид хятад гаралтай кокан үндэстний босогчид өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд тус улсын армийн цэргийн баазыг довтолсны дараа сөргөлдөгч талуудын хооронд их буу, нисэх хүчнийг ашигласан байлдааны ажиллагаа эхэлсэн байна. Байлдааны бүсээс дайжсан олон арван мянган кокан үндэстэн БНХАУ руу зугтаж дүрвэсэн ажээ.



Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler