|
Видео

Шинэ мэдээ

ЕХ-ны орнуудад хууль бус 276 мянга гаруй цагаач очжээ

СТРАСБУРГ. /ITAR-TASS/. Өнгөрсөн онд Европын Холбооны /ЕХ/ орнуудад хууль бус 276 мянга гаруй цагаач ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 138 хувиар их үзүүлэлт юм. Энэ тухай Европын Цагаачлал, иргэн харьяат болон дотоод хэргийн асуудал хариуцсан комиссар Димитрис Аврамопулос Европын парламентад үг хэлэхдээ мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, ЕХ-ны нутаг дэвсгэрт нэвтрэхийн тулд 207 мянган хүн "Газар дундын тэнгисийг хууль бусаар гаталсан байна”. "Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш цагаачид бүхий 12 гаруй хөлөг онгоц Европт ирсэн” гэж тэрбээр цагаачдыг тээвэрлэгчид шинэ арга, зам олсныг тайлбарлахдаа тэмдэглэжээ.

Хэрэв "холбооноос шийдэмгий, зохицуулах арга хэмжээ авахгүй бол” "ЕХ-ны хөрш орнуудад мөргөлдөөн гарч байгаагийн улмаас” цагаачдын урсгал нэмэгдсээр байхыг Европын комиссар цохон тэмдэглэсэн байна. Цагаачдыг тээвэрлэгчидтэй тэмцэх ажлыг чангатгах, тэдний тухай мэдээлэл цуглуулах болон солилцох механизмыг чангатгах ажлыг Аврамопулос эн тэргүүнд авах арга хэмжээнүүдийн тоонд оруулжээ.

Үүний сацуу, дүрвэгсдийг хүлээн авах хөтөлбөрийг зайлшгүй боловсруулж, ЕХ-ны гишүүн орнуудын Сирийн иргэдийг хүлээн авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж Европын комисс үзэж буйг тэрбээр мэдээлсэн байна. Одоо эх орноо орхин гарсан 3,5 сая сири хүн байгаа бөгөөд ЕХ ердөө 36 мянгыг нь хүлээн авах боломжтой аж.

Д.Жаргал montsame

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler