| |
Видео
Шинэ мэдээ
Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн ажилтан амиа алдсан хэргийг шалгах хэрэгтэй
3-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэвлэлээр дамжин мэдэгдэл гаргаж, Олон
улсын улаан загалмайн ажилтан Украйнд дэлбэрэлтэнд өртөн амиа алдсан
хэргийг хатуу зэмлэн буруушааж, тус хэргийг шалган байцаахыг шаардсан
байна. 3-нд Европын холбоо тус хэргийн талаар цочирдон гашуудаж буй байр
сууриа илэрхийлж, олон улсын хүмүүнлэгийн хуулийг бүрэн гүйцэд
хүндэтгэхийг Украйны мөргөлдөгч талуудад уриалсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдэлдээ, тус сарын 2-нд Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс Украйнд суугаа төлөөлөгчийн газрын ойролцоо сум дэлбэрснээс болж тус байгууллагын Швейцарь гаралтай ажилтан Лаурент амь үрэгдсэн байна гэжээ.
3-нд, Европын холбооны гадаад харилцаа, Аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Эштон, Европын холбооны олон улсын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж хариуцсан гишүүн Кристина Георгиева нар хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд, сүүлийн үед тус бүс нутгийн энгийн иргэд амиа алдаж шархдах нь олширч, оршин суугчдын бүс рүү удаа дараа галлаж байгаа явдлыг хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм гэдгийг Европын холбооо ойлгож байгаа гэжээ.