|
Видео

Шинэ мэдээ

Пак Кин Хе: Цөмийн аюулгүйн зөвлөлд Монголыг оролцохыг уриалж байна

Пак Кин Хе: Цөмийн аюулгүйн зөвлөлд Монголыг оролцохыг уриалж байна БНСУ-ын Ерөнхийлөгч эмэгтэй Пак Кин Хе Зүүн-хойд Азид цөмийн аюулаас сэргийлэх зорилго бүхий олон улсын зөвлөл байгуулах саналыг албан ёсоор санал болгожээ. Тэрээр БНСУ-ын тусгаар тогтнолын өдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ, "Зүүн-хойд Азийн бүс нутагт атомын цахилгаан станцууд маш шигүү байрласан. Японы Фукушимагийн атомын цахилгаан станц газар хөдлөлтийн үеэр бүс нутагтаа багагүй уршиг тарьсан билээ. Дээр нь энэ бүс нутагт БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөр заналхийлсээр байна. Иймд миний бие бүс нутгийн цөмийн аюулгүйн зөвлөлийг БНСУ, Япон, БНХАУ-ын бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаанд нь Монгол, БНАСАУ, ОХУ, АНУ зэрэг улс орныг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ.


Б.БАРС
ЗУУНЫ МЭДЭЭ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler