| |
Монгол Улсын Ерөнхийлөгчид Ромын Пап зурвас илгээжээ
БНСУ-д айлчлал хийсэн Ромын Пап Фрэнсис буцах замдаа А2А 4000
дугаартай агаарын хөлгөөр Монгол Улсын нутаг дээгүүр өнгөрч явахдаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн зурвас илгээжээ.
Тэрбээр өөрийн гараар бичсэн зурвасдаа "Монгол Улсын нутаг дээгүүр
нисэх онгоцоор явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон
Монголын ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн адислаж
байгааг минь хүлээн авна уу. Монголын ард түмний энх тунх байдал, хөгжил
дэвшлийн төлөө залбиръя. Фрэнсис Пап 2014 оны наймдугаар сарын 13-ны 21
цаг 29 секунд” гэжээ.
Ромын Пап Фрэнсис БНСУ-д тав хоног айлчилсан нь 2013 оны гуравдугаар
сард Пап болсноосоо хойш Азид хийсэн анхны айлчал нь болсон юм. Тэрээр
БНСУ-д айлчилсан хугацаандаа залуусын фестивальд оролцсоноос гадна
Солонгосын хойгт энх тайван тогтоохыг уриалжээ.
Д.Эрдэнэсувд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг