![]() |
Г.Баярсайхан сайд болох цаг нь болсон
Засгаас МАН-ын зургаан сайдыг гаргаж засгийг дахин товхинуулахаар УИХ-ын гишүүд болон төрийн өндөрлөг, улстөрчдийн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа гэхэд хилсдэхгүй.
Харин энэхүү үйл явдалтай холбоотойгоор сайдын суудалд санаархагчид олон. Харин Г.Баярсайханы хувьд нам дотроо нэр цэвэр төдийгүй УИХ-д хоёр дахиа сонгогдож ажиллаж байгаа нилээдгүй туршлагатай басхүү ноён нуруутай хүн хэмээн намын нөхөд нь үздэг. Гэтэл өнөөдөрийн үйл явдлаас харахад АН гаднаас сайд дарга нар хайж бэдрэхээр түүнийг сонгочих болов уу гэсэн олон нийтийн хүлээлт бас байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй.
Гэвч тэрээр сайдын суудлын сургаар л намын нөхөддөө "УИХ бол Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, бас хяналт тавьж ажиллах ёстой. Би Их хурлын гишүүний хувьд энэ л үүргээ биелүүлж ажиллая гэж бодож байна” гэж сайдын суудлаас зайлсхийсэн ажээ. Энэ нь 2012 оны сонгуулиар ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлж басхүү "давхар дээл"-нээс татгалзаж байгаа хэрэг. Уг нь өнөөгийн энэ хүнд эдийн засаг нь унаж байгаа үед төрдөө үнэнч сэтгэлтэн засагтаа орж ажиллавал ард түмний нар гарах байсан ч юм бил үү.
Төрийн нэрийн өмнөөс намынхантайгаа ч ширүүхэн үзээд авдаг түүний шудрага зан өнөөгийн засагт хэрэг болна. Эцэст нь хэлдэхэд Г.Баярсайхан сайд болох цаг нь хэдийнээ болчихсон.
