| |
Дарамтад орсон Д.Тэрбишдагва сайдын албаа өгөхөөр болжээ
Өчигдрийн
хуралдааны үеэр Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба, Д.Тэрбишдагва нар тусгайлан
уулзалдсан байна. Тэд 20 минут орчим уулзжээ. Эргэж танхимд орж ирээд
Д.Тэрбишдагва сайд нэлээн сандарсан, тэвдсэн царайтайгаар Шадар сайдын
суудлаас татгалзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр "Өнгөрсөн
хоёр жилийн хугацаанд Шадар сайдын ажлыг хийлээ. Алдаа дутагдал
гаргасан зүйл алга. Ер нь сандал ширээтэй зууралдах сонирхол алга.
Тиймээс Шадар сайдын суудлаас буухад бэлэн” гэдгээ илэрхийлсэн хэмээн эх
сурвалж хэлж байгаа юм. Түүнчлэн дээрх үйлдлийг МАХН-ын зарим гишүүд
"түүнийг дарамталж ийнхүү өөрөөр нь сайдын суудлаас нь татгалзуулж
байна” хэмээн хардаж байгаа аж. Харин түүний оронд нарийн бичгийн дарга
Г.Шийлэгдамбыг томилохоор яригдаж байгаа гэх. Тэр ч бүү хэл намын дарга
Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг Шадар сайд болох гэж байгаа гэх бор шувуу
нисч байна. Юутай ч Д.Тэрбишдагва сайдын суудлаа буух нь. Гэхдээ
энэхүү шийдвэр нь түүний өөрийн шийдвэр үү, аль эсвэл намын даргын
шахалт уу гэдэг нь тодорхойгүй байна.
Д.Анар