|
Видео

Шинэ мэдээ

БНСУ-д очиж суралцахаар явлаа гэж хэлээд Малайз улсыг зорьсон гэв

БНСУ-д очиж суралцахаар явлаа гэж хэлээд Малайз улсыг зорьсон гэвМалайзын Селангор мужийн Бандар-Утама дүүрэгт монгол бүсгүйг олон удаа буудаж, хүнд шархдуулсан хэрэг энэ сарын 15-нд гарсан. Бүсгүйн биеийн байдал болоод Гадаад хэргийн яамнаас энэ хэрэгт хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар тус яамны ажилтан Ж.Батхишигээс тодруулахад

 

"Одоогоор бүсгүйн бие сайжирч байгаа. Биед нь байсан бүх сумыг авсан. Мөн ар гэрийнхэн нь Малайз улсыг зорьсон. Холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх, виз гаргах зэрэгт яамнаас анхаарал хандуулсан” гэлээ.

 

Мөрдөн байцаалтын явцад монгол эмэгтэйтэйн хамт машинд байсан Малайзын иргэн, бизнесмен залууг гэмт этгээдүүд онилон буудсан боловч хажууд нь сууж байсан бүсгүй суманд оногдож шархадсан гэдгийг тогтоосон аж. 

Ойрын эх сурвалж "25 настай бүсгүй гэр бүлийнхэндээ БНСУ-д очиж суралцахаар явлаа гэж хэлээд Малайз улсыг зорьсон. Мөн машинд хамт явсан гэх Малайз улсын иргэн, бизнесмен залуутай тэрээр цахим сүлжээ/we chat/-ээр танилцаж, улмаар хамтран амьдрахаар шийдсэн гэсэн. Энэ сарын 22-нд бүсгүйн ээж Малайз улсыг зорьсон” гэж мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler