|
Видео

Шинэ мэдээ

Малайзад монгол эмэгтэй амиа алдсан хэрэгт 3 монгол эмэгтэй байцаагдаж байна

Малайзад монгол эмэгтэй амиа алдсан хэрэгт 3 монгол эмэгтэй байцаагдаж байнаДөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн О гэгч 29 настай эмэгтэй Малайзын Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь 29 давхар орон сууцны барилгын зургадугаар давхраас нас барсан талаар тус улсын http://www.nst.com.my/node/80272 сайтад мэдээлсэн юм.
 
Гадаад хэргийн яамнааас өгч буй мэдээллээр амь насаа алдаад буй Монгол Улсын иргэн О нь Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байдалтай олдсон. О нь 29 настай. Тэрээр өрөөндөө гурван монгол эмэгтэйтэй хамт амьдардаг байсан гэх мэдээлэл байна. Тэд бүгд Малайзад сурдаг байсан" гэх тайлбарыг өгч байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэг гарахын эмэгтэйчүүд хоорондоо маргалдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс хамт амьдардаг гурван монгол оюутныг саатуулан байцаалт авахаар болжээ.

Учир нь өнгөрсөн ням гаригийн 11.00 цагийн орчимд амиа алдсан эмэгтэйн хөршүүд нь эмэгтэй хүний хашгирах дуу сонсогдлоо хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг.  Цагдаа нарыг хэргийн газар ирэхэд бүсгүй өндрөөс унаж амиа алдсан байдалтай байжээ. Хэргийн газрын эхний үзлэгээр ширээн дээр байсан эд зүйлс аяга таваг нь хагарсан байдалтай байжээ. 

 Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр Малайз руу явахаар болсон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler