| |
Видео
Шинэ мэдээ
БНХАУ-д монгол эмэгтэйн амийг хөнөөсөн этгээдүүдийг саатуулжээ
Энэ сарын 17-18-нд шилжих шөнө 40 гаран насны Монгол эмэгтэй Эрээн хотод
амиа алдсан тадлаар бид мэдээллэсэн билээ. Амиа алдсан эмэгтэйн хувьд
нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан ба урд хөршрүү Орифлеймийн
бараа зарах гэж яваад ийнхүү амиа алдсан байгаа юм.
Харин хэрэгтнийг Хятад улс даяар эрэн сурвалжилж байгааг сурвалжлагынхаа
явцад олж мэдсэн ч өчигдөрхөн сэжигтэн этгээдийг саатуулсан талаар
албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, өчигдөр Монгол Улсаас Эрээн
хотод суугаа консулын газрынхан БНХАУ-ын Консулын газрынхан болоод
цагдаа нар уулзаж, хэргийн талаар мэдээлэл солилцсон байна.
Энэ үеэр
Хятадын талаас сэжигтэн этгээдийг мянга гаруй километрийн цаанаас
баривчилсан талаар хэлжээ. Улмаар гэмт хэрэгтэн хэргээ хүлээгээд байгаа
аж
Дашрамд хэлэхэд, Хятад улс даяар 170 см өндөр, 35 орчим насны залууг энэ хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байсан билээ.