|
Видео

Шинэ мэдээ

Хятад иргэдийг хөнөөсөн монгол иргэдийн хэрэг шүүхэд шилжлээ

 Хятад иргэдийг хөнөөсөн монгол иргэдийн хэрэг шүүхэд шилжлээ
Ченж хийн Монгол амьдардаг БНХАУ-ын хоёр иргэн бусдын гарт амиа алдсан хэрэг энэ оны эхээр гарсан билээ. Гэмт этгээдүүд тэднийг шунахайн сэдлээр хөнөөсөн байдаг бөгөөд эл хэргийг үйлдчихээд хохирогчдын биед байсан 210 сая төгрөгийг аван хэргийн газраас зугтсан байдаг.  Эл хэрэг дээр хуулийн байгууллага шуурхай ажиллаж, гэмт этгээдүүд болох 20-24 насны дөрвөн монгол залууг баривчилсан юм.

Гэмт этгээдүүд Баянгол дүүргийн харьяат иргэд байсан ба хоёр нь Орос руу гарах гэж байгаад баригдсан бол хоёр нь Дархан-Уул аймгаас баривчлагдсан юм. Тэд хохирогчдын мөнгийг авахын тулд урьдчилан үгсэн тохиролцож байгаад энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Тэгвэл тэднийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хэргийг нь Нийслэлийн прокурорт хянаад улмаар харьяа дүүргийн шүүхийн байгууллагад шилжүүлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler