|
Видео

Шинэ мэдээ

Хүн амины хэргийг 1990, 1993 оны эрэгтэй, эмэгтэй хоёр үйлдсэн болохыг тогтоожээ

Өнгөрөгч  5-6-нд шилжих шөнө Улаанчулуутын цэгийн ойролцоо  таксины жолооч М гэгчийг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарсныг цагдаагийн байгууллагынхан олж илрүүлсэн.  Тэгвэл талийгаачийн унаж явсан машиныг Налайх дүүргээс олсон байна. Хэдийгээр машиныг олсон ч гэмт этгээдүүдийг хараахан олоогүй байгаа юм.

Цагдаагийн алба хаагчид мэдээллийн мөрөөр шалгасаар хохирогчийн машиныг олжээ. Мөн иргэдийн мэдээлэл, мөрдөн шалгах ажлын хүрээнд хүн амины хэргийг 1990, 1993 оны эрэгтэй эмэгтэй хоёр үйлдсан болохыг олж тогтоожээ. Тэднийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн алба хаагчид шалгаж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler