|
Видео

Шинэ мэдээ

Халдлагад өртсөн монгол бүсгүйн биеийн байдал сайжирчээ

Халдлагад өртсөн монгол бүсгүйн биеийн байдал сайжирчээӨчигдөр орой 17.45 цагийн үед Малайз улсын Дамансарад "Тoyota Land Cruiser” жийп машинд явж байсан 26 настай монгол бүсгүйн амь насанд халдсан хэрэг гарсан. Уг мэдээллийг Малайзийн "Бернама” агентлагийн мэдээлсэн юм.

 

Тэгвэл тус улсын Петалинг дүүргийнцагдаагийн газрын дарга Азми Абу Кассим мэдээлэл хийжээ. Түүний мэдээлснээр жийп машины хажуугаар өнгөрсөн мотоциклтэй хоёр этгээдийн нэг нь монгол эмэгтэй рүү гар буугаар найман удаа буудахдаа цээж, мөр тус газарт нь дөрвөн удаа онож хүндээр шархдуулсан байна.   

 

 

Мотоциклтэй гэмт хэрэгтнүүд хэргийн газраас зугтсан бөгөөд "Тoyota Land Cruiser” жийп машинд хохирогчтой хамт явж байсан хүн халдлагын дараа цаг алдалгүй түргэн тусламж болон цагдаад ханджээ.

 

Шархдсан монгол бүсгүй өдгөө "Damansara KPJ” эмнэлэгт байгаа бөгөөд биеийн байдал нь дээрдсэн аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler