|
Видео

Шинэ мэдээ

Пан Азийн аварга Д.Лхагваа мөрийтэй тоглож байгаад баригджээ

Пан Азийн аварга Д.Лхагваа мөрийтэй тоглож байгаад баригджээПан Азийн аварга, мэргэжлийн боксчин Д.Лхагвааг тамирчин гэдэг утгаар нь бус мөрийтэй тоглоомчин гэвэл иргэд илүү мэдэхээр болж. Өндөр хөгжилтэй оронд бизнес болтроо хөгжсөн нийгэмд ихээхэн хор хохирол учруулдаг, нэгэнт орсон хүн хар тамхи мэт донтдог энэ зүйл манай улсад анх яригдаж, шүүхээр шийдвэрлүүлж байх үед пан азийн аварга нэр холбогдож явсан түүхтэй.

Энэ талаар эргэн сөхвөл, 2012 онд Түүний нууцаар мөрийтэй тоглоом тоглож, олон хүнийг хохироосон хэргийг өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрынхан удаа дараа илрүүлж, саатуулан шалгаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй  болсон байдаг. Улмаар 2012 онд дахин хууль бус мөрийтэй тоглоом тоглож, хуулийнханд саатуулагдан шүүхийн танхимд очиж байсан ч Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд тэнсэн харгалзах ял оноож сулласан байдаг.

Тэгвэл тэрээр шүүхийн хаалга татаад гарахдаа хийсэн хэргээ гэмшсэнгүй бололтой. Энэ сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн  зочид буудлын найман давхарт хэсэг бүлэг хүмүүстэй мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Цагдаагийн алба хаагчид мөрийтэй тоглож байсан зочид буудлын өрөөнөөс зүү тариур, хар тамхины төрөл нунтаг цагаан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Мөрийтэй тоглоом хууль бусаар тоглосон Д.Лхагваа болон хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй этгээдүүдэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192, 243.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хууль бусаар мөрийтэй тоглож, энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler