|
Видео

Шинэ мэдээ

”Туул” голын сав газарт барилга барьж эхэлсэн ”Хан хиллс”-ийг шалгаж эхэлжээ

Хан-Уул дүүргийн XI хороо Маршалын гүүрний зүүн талд "Могул ибик" компанийн захиалгатай "Хан хиллс" хорооллыг Туул голын сав газарт барьж байгаа талаар хэвлэл мэдээллээр онцлоод байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч арга хэмжээ тооцохоор ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтаас тус орон сууцны хороололд шалгалт оруулаад байгаа аж. Шалгалтын хариу ямар дүнтэй гарахыг иргэд та бүхэнд эргэн мэдээлэх болно.

Д.Дуулим

24tsag.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler