![]() |
Видео
Шинэ мэдээ
Ухнанд явсан хүү ямаа ишиглэсэн хойно ирэв

Албаны
эх сурвалжийн мэдээлж байгаар тэмцээнд явах багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт
оруулснаас болж тамирчид маань визний асуудалд орсон гэнэ. Энэ удаагийн азийн аварга шалгаруулах тэмцээн манай тамирчдын хувьд онцгой ач холбогдолтой байсан юм. Уг тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байдал, гаргасан амжилтаар дамжуулан дараагийн олимпийн эрх манайханд шийдэгдэх байсан юм. Гэтэл олимпийн найдвар болон эх орноо төлөөлөн бэлтгэлээ хангаад явсан тамирчид хил давж чадалгүй ичгэвэрт байдалд орон өмнөөс нь настай дасгалжуулагч нар дэвжээнд гарч ээлж дараагаар шидэгдсэний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь онцлох асуудал болоод байна. Ямартай ч Дубайд саатсан тамирчид Катараас манай урд хөршийн Бээжин хотноо байгаа бөгөөд өнөөдөр эх орондоо ирэх сурагтай байна. Манайд тамирчдийн бэлтгэлийг хариуцсан Чөлөөт бөхийн холбоо, тэр ч бүү хэл яам бий. Харин энэ талаар чөлөөт бөхийн холбооноос тодорхой хариулт одоогоор өгөөгүй байна.
Энэ талаарх мэдээллийг манайх эргэн мэдээлнэ.
