| |
Видео
Шинэ мэдээ
Чөлөөтийн тамирчдыг Дубайн хил дээрээс буцаажээ
Катарын Доха хотод маргааш эхлэх Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан манай улсын тамирчид Дубайн онгоцны буудал дээр саатуулагдсан тухай тамирчдын нэг мэдээллэв. Саатуулагдсан тамирчид болох Д.Гомбодорж 74 кг, тамирчин Д.Хүдэрбулга 97 кг-ийн жинд 05 дугаар сарын 07-ны Пүрэв гаригт, тамирчин Н.Золбоо 125 кг-ийн жинд 05 дугаар сарын 06-ны Лхагва гаригт барилдах хуваарьтай байсан аж.
Тамирчид шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраагийн хамтаар явж байсан бөгөөд Чөлөөт бөхийн холбоо баг тамирчдын мэдүүлэг, нэрсийг буруу мэдүүлснээс ийнхүү тамирчид хил дээр саатуулагджээ. Тамирчид өчигдөр Монголдоо буцаж ирсэн мэдээлэл байна. Тэд маргаашийн тоглолтод амжиж очих үгүй нь тодорхойгүй байгаа юм.