|
Видео

Шинэ мэдээ

АНУ: Ачаа тээврийн онгоц осолдож, 3 хүн нас барав

АНУ: Ачаа тээврийн онгоц осолдож, 3 хүн нас барав

 

АНУ-ын Кентаки мужийн Луисвилл хотод орших "Muhammad Ali" олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо ачаа тээврийн онгоц Мягмар гаригт (2025.11.04) осолджээ. Холбооны агаарын тээврийн захиргааны мэдээлснээр осол орон нутгийн цагаар 17:15 цагийн орчимд болсон байна. "UPS Airlines"-ийн 2976 дугаар нислэг Луисвиллээс Хавай руу нисэх гэж байжээ.

Одоогоор гурван хүн нас барж, 11 хүн гэмтсэн гэсэн мэдээлэл байна. Эндээс зарим нь маш хүнд гэмтсэн бөгөөд хохирогчдын тоо цаашид өсөх магадлалтай байгааг анхаарууллаа.

Цахим сүлжээнд тарсан бичлэгүүдийг харвал осолдсон онгоцноос гал гарч, өтгөн утаа суунаглах аж.

Онгоц ямар нэгэн аюултай ачаа тээвэрлээгүй байсан боловч осол болсон бүсэд газрын тос, автомашины сэлбэг хэрэгслийн байгууламжууд байдаг нь санаа зовоож байна. Мөн онгоцны банкинд 144 мянган литр түлш байжээ.

Осолдсон онгоц нь "MD-11F" бөгөөд өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн эрэлтийг хангах зорилгоор 1990-ээд онд оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, 34 жил үйлчилгээнд явсан онгоц гэсэн үг юм. Анхны үйлдвэрлэгч нь "McDonnell Douglas" боловч хожим нь тус компани 1997 онд "Boeing"-той нэгдсэн. "FedEx" болон "UPS" компаниуд 2023 онд ирэх 10 жилийн хугацаанд бүх "MD-11" онгоцуудаа шинэчлэх төлөвлөгөөгөө зарлаж байв.

"MD-11" нь 61 метр урттай, далавчны урт нь 52 метр буюу "Boeing 747"-той харьцуулбал арай жижиг гэсэн үг. "Boeing 747"-ийн нийт урт 76 метр, далавчны урт 68 метр байдаг.

Ослын дараа онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ. Зорчигчид хэсэг хугацаанд нислэгийн мэдээллээ өөрсдийн сонгосон авиа компаниудын цахим хуудас, гар утасны аппликейшн зэргээс авах шаардлагатай болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler