| |
ЭНЭ ХЭН БЭ?
Өнөөдөр Катарын Доха хотод эхэлсэн Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчныхаа өмнөөс дасгалжуулагч Б.Батбаяр барилдаж Туркменистаны бөхийг 9:6 харьцаагаар ялсан баярт мэдээ Монголчуудын цөсийг хөөргөж байна. Тэрбээр 125 кг-ын жинд өрсөлдөх байсан Н.Золбоогийн өмнөөс барилдаж ийнхүү ялалт байгуулсан байна.
Харин дасгалжуулагчдын дасгалжуулсан бөхчүүд тус тэмцээнд оролцохоор Катарын Доха хотыг зорьж явсан манай улсын тамирчид Эмиратаас цааш нисч чадалгүй, Дубайн онгоцны буудалд саатуулагдсан билээ. Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нарыг тавдугаар сарын 4-ний даваа гаригт Катарын виз зөрчилтэй хэмээн хил нэвтрүүлээгүй байна.
Дубайгаас холбогдох журмын дагуу манай иргэдийг тээвэрлэсэн компаниар нь буцааж тээвэрлэх ёстой байсан тул тамирчдыг өчигдөр шөнө Бээжин рүү явуулсан байна. Одоогийн байдлаар олдоод байгаа мэдээллээр дасгалжуулагч Б.Баяраа болон гурван тамирчин Бээжингийн онгоцны буудалд байгаа гэнэ. Албаныхны өгч буй мэдээллээр манай тамирчид визний материалаа хоцроож өгснөөс дээрх асуудлууд үүссэн гэж мэдээлж буй юм.