|
Видео

Шинэ мэдээ

Солонгост 6 жил ажиллаад мөнгө хураагаагүй тул хулгай хийсэн гэжээ

Тэгү хотын цагдаагийн газраас, тус хотын оршин суугчдын 12 шмотоцикль, 26 шунадаг дугуйг хулгайлсан хэрэгт холбогдуулан Монгол улсын иргэн П-г (40) саатуулаад байгаа билээ.

Тэрээр 2004 онд 6 жил ажиллах гэрээний визтэйгээр Солонгос улсад ирсэн бөгөөд 2011 онд гэрээний хугацаа дуусахад эх орондоо буцалгүйгээр Солонгос улсад хууль бусаар үлдсэн байна. П нь 6 жил ажиллахдаа мөнгө хурааж чадаагүй тул Монголд өвчтэй байгаа ээж, эхнэр 2-оо тэжээх мөнгөө олохоор хараар ажиллаж үлдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол руу контейнер ачуулдаг ачаа тээврийн нэгэн компанид ажиллаж байсан ажээ. Тэрээр Христийн нэгэн сүмд явж байхдаа H (35) болонN(21) гэсэн 2 Монгол залуутай танилцан, улмаар хамтран хулгай хийж эхэлсэн бахулгайлсан мотоцикл, дугуйгаа ачаа ачдаг контейнертээ авчран задалж боон Монгол руу илгээдэг байсан бол Монголд тосч танилууд нь дахин угсарч цааш худалдан ашиг олдог байжээ.

Түүнтэй хамтран хулгай хийдэг байсан H нь өнгөрсөн 7 сарын 04-ны өдөр согтуугаар автомашин жолоодож байгаад баригдан эх орон руугаа албадан буцаагдсан бол N нь гэрээний хугацаагаа дуусган эх орондоо буцсан байна. Эдгээр нь нийтдээ 13 удаагийн үйлдлээр 44 сая 700 мянган воноор үнэлэгдэх Солонгос иргэдийн мотоцикл, унадаг дугуйг хулгайлан, 5 удаагийн үйлдлээр эх орон руугаа илгээсэн гэмт хэрэг үйлдээд байгаа юм. Хулгайн гэмт хэрэг үйлдэн түүнийгээ эх орон руугаа илгээн зарж борлуулдаг гэмт хэргийг Монгол улсын иргэд ихээхэн үйлдэж байгаа бөгөөд ийм хэргийг таслан зогсоох арга хэмжээг эрчимтэй авах болно гэж Тэгү хотын цагдаагийн газраас мэдээллээ.

WWW.MGLRADIO.COM

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.