| |
Видео
Шинэ мэдээ
Даян нуурын загас их хэмжэгээр үхжээ
Монгол
Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид
хүнсний зах, дэлгүүрүүдээс үхсэн загас худалдан авахгүй байх,
зөвшөөрөлгүйгээр загас авлахгүй байхыг иргэдэд анхааруулжээ. Учир нь
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян нуурын усан хоолойд хариус загас
олноор хорогдсон байна. Тус аймгийн онцгой байдал, мэргэжлийн хяналтын
газрын мэргэжилтнүүд газар дээр нь очиж шалгаад үхсэн загасны дээжийг
лаборатарид шинжлүүлэхээр явуулжээ.[url=http://]http://[/url]