|
Видео

Шинэ мэдээ

Монгол охид охидыг ангуучилдаг эхнэр нөхөр хоёрын ээлжит золиос болсон уу?

Монгол охид охидыг ангуучилдаг эхнэр нөхөр хоёрын ээлжит золиос болсон уу?

 

АНУ-д бэлгийн хүчирхийлэлд өртсөн монгол охидын хэргийг тус улсын цагдаагийн байгууллага шалгаж буй юм. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад охидыг хүчирхийлэгчдийн талаар ноцтой баримтууд ил болсон байнаУг хэрэгт сэжигтэн гэх дөрвөн этгээдийн шүлснээс ДНХ-ийн шинжилгээ авахаар болсон байна.

Хохирогч охидын хичээлийнхээ хажуугаар ажил хийхээр зарын дагуу нэгэн айлд очжээ. Тэгтэл тэднийг ажиллуулахаар гэртээ ирүүлсэн гэр бүлийн хос охидыг ангуучлан бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж мөнгө олдог этгээдүүд байж таарчээ.

 

Тэд охидыг гэртээ урьж авчраад улмаар дарсаар шахсан бөгөөд дарсандаа мансууруулах төрлийн бодис хийж ухаан алдуулж байгаад хүчирхийлжээ.

Охидын нэг нь биедээ хүнд бэртэл авсан бөгөөд долоон оёо тавиулсан гэнэ. Нэг нь нүднийхээ доор гүн хөхрөлттэй байгаа аж. Дээрх гэр бүлийн хостой хоёр эр амьдардаг бөгөөд тэд охидыг хүчирхийлсэн гэх мэдээлэл байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler