|
Видео

Шинэ мэдээ

ЦЕГ: Сурагчид бөөгнөрөл үүсгэсэн, хоорондоо зодолдоогүй

 

"Арван жилийн хүүхдүүд гартаа мод барьчихсан хоорондоо зодолдох гээд байна" гэх дуудлага арваннэгдүгээр сарын 24-ний 20:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Энэхүү дуудлага, мэдээллийн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас дараах мэдээллийг өгөв. 

Тодруулбал "Дуудлагын дагуу шалгахад Ерөнхий Боловсролын ...дугаар сургуулийн сурагчид цахим орчинд мэдээлэл түгээж бүлэг бөөгнөрөл үүсгэсэн бөгөөд хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хүүхэд гэмтэж бэртээгүй

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс насанд хүрээгүй 20 хүнийг эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.