|
Видео

Шинэ мэдээ

Архидан согтуурч хоорондоо маргалдсаны улмаас нэгнийхээ амийг хохироожээ

Архидан согтуурч хоорондоо маргалдсаны улмаас нэгнийхээ амийг хохироожээ

 

Цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 07-ны өдрийн 08.30 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр багт “Гэртээ хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 43 настай, эрэгтэй “О” нь бусдад зодуулсан байдалтай нас барсан байсан. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад тус аймагт оршин суух, 41 настай, эрэгтэй “Ш” нь хохирогч “О”-той хамт архидан согтуурч, үл ялих зүйлээс болж түүнтэй маргалдсаны улмаас зодож, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийг тус цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж явуулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler